Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны жилийн эцсийн тайлангийн хурал боллоо
Эрүүгийн цагдаагийн албаны 2018 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд тус албаны төвийн газар, хэлтэс, Мөрдөн байцаах алба, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн газрын хэлтэс, тасгийн дарга, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нийт алба хаагчид оролцож оны ажлаараа хамт олноо манлайлан ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.