Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт болов
Энэ оны 3 дугаар сард явагдах архивын улсын үзлэгтэй холбоотойгоор тус албаны төвийн газар хэлтсийн нийт алба хаагчдад Архивын ерөнхий газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын архивч Ш.Дариймаа албан бичгийн стандарт, эмх цэгц, төрөл, дараалал болон байгууллагын хөтлөх хэргийн нэрийн жагсаалтын дагуу архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх талаар мэдлэг олгох сургалт зохион байгууллаа.