• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-03-15
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд тус албанаас цахим мэдээллийн сүлжээний орчинд үйлдэгдэж буй зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон нийтэд энэ төрлийн гэмт хэргийн талаар ойлголт мэдээлэл өгөхийг зорьж “3охиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 15ны өдөр зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Монголын кино уран бүтээлийн эрхийг хамгаалах холбоо, Монголын оюуны өмчийн эрхийг хамгаалах холбоо ТББ, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, “Ддэш” тв, “Скайтел” групп “SPS” тв, “Азхур” ХХК, “Монсудар” Паблишн, “Х-Түц” продакшн, “Хувсал” продакшн, Шилдэг өнгө продакшн, “Ю-Фильм” продакшн, “Фантастик” продакшн, “Этик” продакшн, “Талент Медиа” ХХК, “Мөрөөдлийн театр” продакшн, “Аримун” продакшн, Ай фай продакшн зэрэг Төрийн болон Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож санал бодлоо солилцлоо.