• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-07-02
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал сахилгын зөвлөгөөнийг энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд тус албаны зохион байгуулалтын бүтцийн газар, хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нийт алба хаагчид оролцож энэ оны эхний хагас жилд ажлаараа манлайлан ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.

Тухайлбал: Цагдаагийн Гавьяа тэмдгээр Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Батдэлгэр,

Цагдаагийн ерөнхий газрын Хүндэт жуухаар Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ,

Тус албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярманлай,

Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнх-Эрдэнэ мөн нэр бүхий алба хаагчдыг Эрүүгийн цагдаагийн албаны Баярын бичиг, Цалингийн хувь, хэмжээгээр шагнаж урамшуулан батламж олголоо.