• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2023-01-17

Экологийн цагдаагийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарласан байна.

Үүнд:

1.Дүн шинжилгээ, үнэлгээ хариуцсан байцаагч 2 орон тоо (цолны зэрэглэл “цагдаагийн ахмад”, цалингийн шатлал ТТЦ-07)

Тавигдах шаардлага:

- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

- Эрх зүйч мэргэжилтэй байх;

- Цагдаагийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн мөрдөгч түүнтэй адилтгах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх;

- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;

2.Холбоо, мэдээллийн ахлах инженер (цолны зэрэглэл “цагдаагийн хошууч”, цалингийн шатлал ТТЦ-06)

Тавигдах шаардлага:

- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

- Мэдээлэл холбоо, программ хангамж, сүлжээний инженер мэргэжилтэй байх;

- Цагдаагийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, үүнээс холбоо мэдээллийн, программ хангамж, систем, сүлжээ, системийн шинжилгээ,

өгөгдлийн сан хариуцсан инженер түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;

3.Ахлах мөрдөгч 2 орон тоо (цолны зэрэглэл “цагдаагийн хошууч”-т цалингийн шатлал ТТЦ-05)

Тавигдах шаардлага:

- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

- Эрх зүйч мэргэжилтэй байх;

- Цагдаагийн байгууллагад 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн мөрдөгч түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;

- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;

4. Байцаагч 1 орон тоо (цолны зэрэглэл “цагдаагийн ахмад”, цалингийн шатлал ТТЦ-07)

Тавигдах шаардлага:

- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

- Эрх зүйч мэргэжилтэй байх;

- Цагдаагийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, үүнээс нэгжийн  мөрдөгч түүнтэй адилтгах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан байх;

- Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;

5. Сумын экологийн асуудал хариуцсан байцаагч (цолны зэрэглэл “цагдаагийн ахмад”, цалингийн шатлал ТТЦ-09)

Тавигдах шаардлага:

- Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

- Эрх зүйч мэргэжилтэй байх;

- Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх;

- Албан тушаал дэвшүүлэх нөөцөд бүртгэгдсэн байх;

- Тухайн нутаг дэвсгэрт шилжин, 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллах боломжтой.