СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Эрүүгийн цагдаагийн албанаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасны дагуу сонгон шалгаруулалт зарласан байна.
Үүнд: Мэдээлэл холбооны ахлах инженерийн албан тушаалын /цолны зэрэглэл “Цагдаагийн хошууч”, цалингийн зэрэглэл ТТ-6/ сул орон тоонд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д заасан төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс ...” гэж заасны дагуу хүний нөөцийн нөхөн хангалтыг хийх гэж байгаа тул мэдээллийг алба хаагчдад хүргэнэ үү.
Тавигдах шаардлага:
-Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
-Мэдээлэл холбоо, программ хангамж, сүлжээний инженер мэргэжилтэй байх;
-Цагдаагийн байгууллагад 6-аас доошгүй жил ажилласан, үүнээс холбоо мэдээллийн, программ хангамж, систем, сүлжээ, системийн шинжилгээ, өгөгдлийн сан хариуцсан инженер түүнтэй адилтгах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
-Сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй байх;