• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2023-03-14
“ЭРҮҮ ШҮҮЛТЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Цагдаагийн байгууллагаас Чингэлтэй дүүргийн прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2023.03.14/ Мөрдөн байцаах албаны хурлын зааланд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулга, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Б.Чинбат, ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн болон алба хаагчид оролцлоо.

Тус хэлэлцүүлгийг зохион байгуулснаар эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх, хүний эрхийг хамгаалах, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Эрүү шүүлт тулгах, Хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдыг гэмт хэрэг, эрх зүйн болон дотоод албаны дүрэм, журмаар зохицуулагдах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үүрэг гүйцэтгэлийг чадавхжуулах ач холбогдолтой юм.