ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН “СҮҮЖ-УУЛ” АМРАЛТ, СУВИЛАЛ НЬ ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧ, АЖИЛТАН ТЭДНИЙ АР ГЭР БОЛОН АХМАД АЖИЛТНУУДДАА ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2009 оны 04 дүгээр тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын “Сэргээн засах сувилал” анх үүсгэн байгуулагдсан. Эрүүл мэндийн яамнаас Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан гэж 2013 он, 2015 он, 2017 он, 2020, 2022 онуудад "Магадлан итгэмжлэгдэж", 2022 оны 05 дугаар сараас “Сүүж-Уул” амралт, сувилал нэртэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сувилал нь цагдаа, дотоодын цэргийн, анги байгууллагын алба хаагч, ажилтан, ахмад ажилтан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, ая тухтай амраах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг билээ.
Тус амралт, сувилал нь нэг ээлждээ 50 сувилуулагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж, дараах сэргээн засах, уламжлалт эмчилгээг хийж байна. Үүнд:
- Хүчилтөрөгчийн коктейль
- Элсэн жин
- Парафин
- Эмийн эмчилгээ
- Бариа засал эмчилгээ /халуун тосон, сүүн/
- Хэсэгчилсэн бариа засал
- Зүү эмчилгээ
- Бумба /соруул/ засал
- Бумбат иллэг
- Самнуур эмчилгээ
- Хануур эмчилгээ
- Шивүүр эмчилгээ
- Төөнө /Монгол, Харандаа, цахилгаан/
- Зөгийн балтай татлага
- Давсан дээр гишгүүлэхТатлага /Нуруу, хүзүүний/
- Дасгал /Нуруу, хүзүүний, үе мөч, өвдөгний/
- Наранд мөргөх иог
- Массажны оймс
- Харвалтын дараах сэргээн засах дасгал/
- НС-1090 /булчин суллагч/
- Искра /дарсонвализаци эмчилгээ/
- Поток /эмийн электрофороз/
- Ультразвук /хэт авианы эмчилгээ/
- УВЧ /цахилгаан орны эмчилгээ/
- ТДП-01 /цахилгаан төөнүүр/
- Хөлийн улны массаж
- Инфра туяа
- Кварцын аппарат
- Лазер /соронзон орны эмчилгээ
- Гэрлийн эмчилгээ /улаан, ногоон, цэнхэр/.
Мөн Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сувилал нь мөн буудлын үйл ажиллагаа явуулдгаас гадна Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны Б/74 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Жанхай аялал жуулчлалын баазад “Цагаан шонхор” салбар амралт үйл ажиллагаагаа явуулдаг юм.
Үнийн мэдээлэл болон урьдчилсан захиалгыг 8025-2233 дугаараар авч байна.