• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВАХ ТУХАЙ.

2019-02-20
ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ МЭДЭЭЛЛИЙГ ТӨЛБӨРТЭЙ АВАХ ТУХАЙ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл:
Гэмт хэргийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах
14.1 Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг цагдаагийн байгууллага иргэдээс төлбөртэй авч болно.
14.2 Иргэдээс авсан мэдээлэл үндэслэлтэй болох нь тогтоогдсон тохиолдолд цагдаагийн байгууллага төлбөрийг олгоно.
14.3 Мэдээллийн үнэлгээг гэмт хэргийн хүнд хөнгөнөөс хамааран ялгавартайгаар тогтооно.
14.4 Онц хүнд ба зохион байгуулалттай гэмт хэргийн талаарх мэдээллийн төлбөрийг мэдээлэгчтэй тохиролцон тогтоож болно.
14.5 Цагдаагийн байгууллага мэдээллийн нууцыг чанд хадгалж, шаардлагатай бол мэдээлэгчийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

ИРГЭД БАЙГУУЛЛАГААС ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВАХАД БАРИМТЛАХ ҮНЭЛГЭЭНИЙ ЖИШИГ:

              №       Үнэлгээний жишгийн шалгуур

Мөнгөн дүн

 /төгрөгөөр/                                                          

1 Гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байгаа, завдсан, эсхүл үйлдсэн тухай мэдээлэл 50.000-2.000.000 төгрөг хүртэл
2 Арван хоёр жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан илрээгүй хүнд гэмт хэргийн тухай мэдээлэл 5.000.000 төгрөг хүртэл
3 Үндэстэн дамнасан зохион байгуулалттай, террор үйлдэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл 5.000.000 төгрөг хүртэл
4 Эрэн сурвалжлагдаж буй түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, бусад эд зүйлсийн тухай мэдээлэл 2.000.000 төгрөг хүртэл