Хүүхдийг цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх
Цахим орчин хүн төрөлхтний мэдлэг мэдээлэл харилцан солилцох хэрэгцээнээс үүдэлтэй харилцан холбогдсон компьютеруудын сүлжээ ба энэхүү сүлжээ нь дэлхий дахиныг холбосон байдаг.
Цахим ертөнц үүссэн цагаасаа хойш шинжлэх ухаан, технологийн дэвшилттэй хавсран үргэлж өргөжин хөгжиж бидний ажил амьдралын бүх орон зайд илүү их байр суурь эзэлсээр байна.
Цаашид ч мөн өргөжсөөр байх тул бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад цахим орчны зохистой хэрэглээг дадал болгох нь эцэг, эхчүүд бидний ирээдүйн сайн сайханд хийж буй нэгэн чухал хувь нэмэр юм.
Хүүхэд эцэг эхийн хяналтгүйгээр олон нийтийн цахим сүлжээг ашигласнаар хүчирхийлэл, садар самуун агуулсан мэдээлэлтэй танилцах, хувийн мэдээллээ алдах, улмаар залилан мэхлэлтэд өртөж санхүүгийн болон бие сэтгэлийн хохирол амсах, гүтгэлэг, доромжлолд өртөх, бэлгийн болон сэтгэлзүйн дайралтад өртөх, бодит бус, ухуулга мунхруулгад автах, аюултай хүмүүстэй холбогдох эрсдэлтэй.
Ингээд эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдээ “Аюулгүй интернет хэрэглэх 5 зөвлөгөө”-г заавал тайлбарлан өгөөрэй.
1. Өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байх.
Гэрийн хаяг, утасны дугаар, сургуулийн хаяг, төрсөн он, сар, өдөр гэх мэт
2. Үл таних хүмүүс өөрийн зураг, бичлэгийг явуулахгүй байх.
Өөрийн болон гэр бүл найз нөхдийнхөө аюулгүй байдлын төлөө зураг бичлэгээ гэмт этгээдүүдийн гарт оруулж болохгүй.
3. Өөрийн нууц үгийг бусдад өгөхгүй байх.
үсэг, тоо орсон, олон оронтой нууц үг хэрэглэж байх шаардлагатай.
4. Интернетээс сэжигтэй элдэв бусын программ татаж өөрийн компьютерт суулгахгүй байх.
Таны мэдээллийг хулгайлах гэсэн хортой код буюу вирус нь хаа сайгүй байж байдгийг анхаарах хэрэгтэй.
5. Таны и-мэйл, фэйсбүүк хувийн цахим сүлжээнд сэжигтэй мэдээ, мэссэж, хүсэлт ирсэн тохиолдолд насанд хүрсэн хүнд заавал мэдэгдэх.
Хэргийн Жишээ: 2018 оны 05 сард 12 настай эмэгтэй Э нь фэйсбүүкээр үл таних этгээдтэй танилцсан фэйсбүүк мессенжерээр өөрийн нүцгэн зургаа явуулж цахим гэмт хэргийн хохирогч болсон. Уг хэрэгт СБД-т оршин суудаг эрхэлсэн. тодорхой ажилгүй. Эрэгтэй, 21 настай Н-ийг холбогдуулан шалгаж байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс.