Хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу
Г.Зандаръяа гэгч нь цахим сүлжээ болон холбооны хэрэгсэл ашиглан “мал, мах, түүхий эд авна гэсэн зарын дагуу ярьж байна, мөнгөө шилжүүлсэний дараа махаа хүргүүлнэ" гэх арга хэрэглэн удаа дараагийн үйлдлээр иргэд, байгууллагаас их хэмжээний мөнгө залилан авсан гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчид олж тогтоон шалгаж байна.
Иймд дээрх аргаар бусдад залилуулан хохирсон иргэд, байгууллага Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэст хандана уу.
Харилцах утас: 99697220