• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт

ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2023-03-06
ЦАХИМ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Иргэд цахим орчинд мэдээллээ алдсанаас болж бусдад залилуулах явдал цөөнгүй гарах болжээ. Цахим луйварын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, тухайлбал найз нөхдийнх нь нэрээр үүсгэсэн Хуурамч хаягуудад итгэн мэдээллээ алдах нь элбэг байна. Гэмт итгээдүүд цахим орчин дахь тухайн хүний мэдээлэл, үйл хөдлөлийг нарийн судалж, түүнийгээ ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин луйвар залилан үйлддэг байна.  Манай улсад 2006-2007 онуудад компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгуулага болгон интернетед холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт өртөж хохирогч болж байна.

Цахим луйврын төрлүүд: 

Цахим шуудангийн луйвар: Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогч болдог.

Романс луйвар: Интернэт орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэхийг романс луйвар гэж ойлгож болно.

Банкны залилан: Таны имэйл хаяганд банкны албан ёсны мэт хуурамч имэйл хаяг ирэх ба танаас мэдээлэл асууж, баталгаажуулахыг шаарддаг. Банк хэзээч таны хувийн мэдээллийг асууж имэйл явуулдаггүй гэдгийг үргэлж сана.

Үнэгүй бараа: Гэмт итгээдүүд онлайнаар олон улсад нэр хүндтэй хүмүүс болон байгууллагын нэрийг барьж та азтан боллоо, та үнэгүй авах боломжтой бараагаа авахын тулд таны кредит карт, гэрийн хаяг болно бусад мэдээллийг асуух болно. Хэрэв та өөрийн мэдээллээ өгсөн тохиолдолд дансан дахь мөнгөө алдах эрсдэлтэй.

Мөнгө гуйх: Онлайнаар таны танилын хаягнаас эсвэл таны танилын хаягтай төсөөтэй хуурамч хаягнаас тань руу яаралтай мөнгө зээлээч, өнөөдөр орой эсвэл маргааш өглөө өгнө, хүүтэй нь хамт өгнө гэж урьдчилан бэлтгэсэн дансанд хохирогчоос мөнгийг нь залилж авдаг.         

Гэмт итгээдүүд сошиол сайтуудаар хохирогчдын судалгааг сайтар хийн тэтгэврийн насны ганц бие эмэгтэй хүмүүсийг онилж ихэнхи тохиолдолд өөрийгөө АНУ-ын армид удирдах албан тушаалтай хэмээн танилцуулан удаан хугацааны туршид харилцаж итгэлийг олж аван улмаар Монгол улсад очин цуг амьдрах болно, аль нэг гадаад улсын дансанд гацсан их хэмжээний мөнгөө Монгол улс руу гуйвуулахад гарах зардал, шимтгэл нэрийдлээр их хэмжээний мөнгө гадаад улсын данс руу шилжүүлэн авч байна. Иймд иргэд өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт итгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстэй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй. Халдлагаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байгаарай.