• Нүүр хуудас
  • Харьяа нэгжүүд
  • Холбоо барих
  • Асуулт хариулт
Бүх мэдээ
Шүүлт:
-аас
хүртэл
СУРГАЛТ
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус албанаас алба хаагчдын мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэх, албаны дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх журмын хэрэгжилтийг хангуулах, Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын даргаас 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн ажлын чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсийн Ёс журмын тасгийн ахлах офицер, цагдаагийн ахлах дэслэгч М.Ганзоригоор нийт алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны А/143 дугаар тушаалаар баталсан “Дүрэмт болон ажлын хувцас өмсөж хэрэглэх журам”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “Дүрэмт хувцас өмсөж, хэрэглэх /код917/" журмаар тус тус сургалт оруулж, журмыг хэрэгжүүлэх талаар алба хаагчдад үүрэг чиглэл өгч ажиллаа.
2020-01-10
ӨНГӨРСӨН
ӨНГӨРСӨН ОНЫ ГЭМТ ХЭРГИЙН ТАЛААРХ ТООН МЭДЭЭ, МЭДЭЭЛЛИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Монгол улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх зорилго бүхий хэвлэлийн хурал өнөөдөр /2020.01.09/ Нийслэлийн цагдаагийн удирдах газарт зохион байгуулагдлаа.
2020-01-09
ЭРҮҮГИЙН
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА, ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН СУРГАЛТЫН НЭГДСЭН ТӨВТЭЙ ХАМТРАН ГАЛТ ЗЭВСГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Эрүүгийн цагдаагийн алба, Цагдаа, Дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвтэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тус албаны нийт бие бүрэлдэхүүнд "Галт зэвсгийн талаарх ойлголт", “Цагдаагийн албан хаагчийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх чадвар” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
2020-01-06
ГЭМТ
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ.
2020-01-03
ОНЫ
ОНЫ ОНЦЛОХ АЛБА ХААГЧ Б.МӨНХЖАРГАЛ: БИ ГУРВАН ҮЕ ДАМЖСАН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧ
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Мөнхжаргалтай ярилцлаа. Тэрбээр энэ онд онц ноцтой хүн амины хэргийг илрүүлж “Оны онцлох алба хаагч”-аар шалгарсан юм.
2020-01-02
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
2019-12-31
ЦАГДААГИЙН
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2019 ОНЫ ТЭРГҮҮНИЙ БОЛОН АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН АВАРГА, ШИЛДЭГ, ОНЫ ОНЦЛОХ АЛБА ХААГЧААР ШАЛГАРСАН АЛБА ХААГЧ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАН ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 108 жилийн түүхт ойн баярын өдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2019 онд эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо манлайлан ажиллаж, төрийн дээд одон, медаль болон салбарын яам, байгууллагын шагнал, мөн хөдөлмөрийн тэргүүний болон ажил, мэргэжлийн аварга, шилдэг, оны онцлох алба хаагчаар шалгарсан алба хаагчдыг Эрүүгийн цагдаагийн албаны зөвлөлийн гишүүд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.
2019-12-29
ЭРҮҮГИЙН
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2019 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА.
Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурал сахилгын зөвлөгөөнийг энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр Corporate Convention Center-д зохион байгууллаа. Тайлангийн хуралд урилгаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал болон тус албаны зохион байгуулалтын бүтцийн газар, хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нийт алба хаагчид оролцож ажил, хамт олноороо манлайлан ажилласан зарим алба хаагч, нэгжүүдийг шагнаж урамшуулав.
2019-12-25
ЭРҮҮГИЙН
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА ЦАГДААГИЙН ХУРАНДАА Б.ДАВААЖАВ: Мөнгө угаасан 9.6 их наяд төгрөгийн хохиролтой 139 хэрэг илрүүлэн шалгаад байна.
Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-ны дарга, хурандаа Б.Даваажавтай ярилцлаа. Хуучнаар ЭЦГ, өнөөгийн ЭЦА-ны дарга нар сүүлийн 10-аад жил хэвлэлд ярилцлага өгөөгүй юм.
2019-11-21
МЭНДЧИЛГЭЭ
МЭНДЧИЛГЭЭ
Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгааны алба хаагч нарт Монгол Улсад Статистикийн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
2019-11-11
"ШИЛДЭГ
"ШИЛДЭГ ХЭСГИЙН ТӨЛӨӨЛӨГЧ-2019" ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Цагдаагийн байгууллагын “Шилдэг хэсгийн төлөөлөгч” шалгаруулах тэмцээнийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит болгон улсын хэмжээнд 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Хууль зүй, Дотоод хэргийн яамны сайд Ц.Нямдорж, мөн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, "Шилдэг хэсгийн төлөөлөгч-2019" тэмцээний ажлын хэсгийн ахлагч Э.Энхтуяа, Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий болон бусад албадын дарга удирдлагууд оролцов.
2019-11-11
"МОД
"МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР ЗАРЛАХ" ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 63 ДУГААР ЗАРЛИГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.
"МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР ЗАРЛАХ" ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 63 ДУГААР ЗАРЛИГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.
2019-10-28
ЭРҮҮГИЙН
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2019 ОНЫ III УЛИРЛЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны III улирлын үйл ажиллагааны тайлангийн хурал сахилгын зөвлөгөөнийг энэ оны 10 дугаар сарын 04-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд тус албаны зохион байгуулалтын бүтцийн газар, хэлтэс, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нийт алба хаагчид оролцож ажлаараа манлайлан ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.
2019-10-04
“МӨНГӨ
“МӨНГӨ УГААХ, САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд “Мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
2019-09-02
“АВЛИГА,
“АВЛИГА, МӨНГӨ УГААХ, САНХҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Цагдаагийн ерөнхий газраас Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам болон Холбооны мөрдөх товчоотой хамтран 2019 оны 08 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд “Авлига, мөнгө угаах, санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
2019-08-27
АЖИЛ
АЖИЛ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ЯВСАН АЛБА ХААГЧИД ГОЛД ЖИВЖ БАЙСАН ИРГЭНИЙ АМЬ НАСЫГ АВАРЛАА
Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Соронзонбаатар, С.Оргил, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхжин нар эрэн сурвалжлах чиглэлээр үүрэг авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр орчимд самналт хийж байжээ.
2019-08-27
ЭРҮҮГИЙН
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УДИРДЛАГУУД ТУС АЛБАНЫ АХМАД АЖИЛТАН, ЦАГДААГИЙН БЭЛТГЭЛ ХОШУУЧ С.ЛУНДАА, ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТСИЙН ЭНГИЙН АЖИЛТАН М.ЭРДЭНЭЦЭЦЭГ НАРТ 5 ХАНАТАЙ ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАН ӨГЛӨӨ
Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсэж, хөгжсөний 98, Эрүүгийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг Эрүүгийн цагдаагийн албанаас цэргийн байнгын тэтгэвэрт гарч эдүгээ нас сүүдэр 89 хүрсэн ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч С.Лүндаа гуайд болон хамт олноо ажил үйлсээрээ тэргүүлэн ажиллаж байгаа тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн энгийн ажилтан М.Эрдэнэцэцэг нарт 5 ханатай өргөө цагаан гэрийг Эрүүгийн албаны удирдлагууд гардуулан өглөө.  
2019-07-18
ЭРҮҮГИЙН
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХТ 85 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Эрүүгийн цагдаагийн албаны түүхт 85 жилийн ой тохиож байна.
2019-07-17
ЭРҮҮГИЙН
ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ 2019 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ, САХИЛГА ЁС ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал сахилгын зөвлөгөөнийг энэ оны 07 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд тус албаны зохион байгуулалтын бүтцийн газар, хэлтэс, Тээврийн цагдаагийн алба, дүүргүүд дэх цагдаагийн хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга, нийт алба хаагчид оролцож энэ оны эхний хагас жилд ажлаараа манлайлан ажилласан зарим алба хаагчдыг шагнаж урамшуулав.
2019-07-02
ХӨГЖЛИЙН
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХ, ОРОЛЦОО, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
Манай Улс хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд аливаа ялгаваргүйгээр тэгш оролцуулах нөхцөлийг бүрдүүлэх, тэдний өвөрмөц хэрэгцээнд түшиглэсэн нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх зорилгоор 1995 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг баталж, уг хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх нийгмийн хамгааллын арга хэмжээний хууль эрх зүйн үндсийг бий болгосон. “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай”   НҮБ-ын конвенцийг Монгол Улс 2009 онд соёрхон баталсан бөгөөд энэхүү конвенцийн хэрэгжилтийн тайлангаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хороогоор  2015 онд хэлэлцүүлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос тус тайланг хэлэлцээд конвенцийн ерөнхий зарчим болон хүлээсэн үүргээ хууль эрх зүй, бодлогодоо тусгах шаардлагатай байгааг Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж болгосон юм.
2019-06-10